Нийгэм мэдээ

17 настай эрэгтэй "ус ууя" хэмээн гэрт нь ороод найман настай охиныг хүчирхийлэхийг завджээ

Сонгинохайрхан дүүрэгт 17 настай эрэгтэй найман настай охины гэрт орж хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн газарт хүүхэд хүчиндүүлсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тухайн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиход найман настай эмэгтэй хүүхдэд танихгүй эрэгтэй "гэрт нь орж, ус ууя гэж" хэлж дагаж ороод хүчиндэхийг завдаж, зугтаажээ.Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад үргэлжилж байгаа аж.

Энэ оны эхний гурван сарын байдлаар Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, эрүүгийн хуулийн 12.1-12.6 дугаар зүйл ангид хамаарах 247 хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 39-өөр буюу 18.8 хувиар өссөн үзүүлэлт. Иймд тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ОДОО ЮУ БОЛООД БАЙНАА НЯЛХ АМЬТНЫГ ЭНЭ БУЗАР ПЯЗДАГИЙН ЧИВИЙГ МСС ОДЖАРГАЛ 500000 ДОЛЛАРААР АВЬЯА ГЭНЭЭ ХОЁР ТӨМСӨГ ТУС БҮРИЙГ НЬ 10000 НОГООН БОЛЖ БАЙНА УУ? АВААД ИР.

Зочин
Зочин

Эрүүгийн хуульд хэрэгт холбогдогчын насны босгыг 12 нас болгож бууруулах хэрэгтэй байна

Back to top button