НИЙГЭМ

Д.Баттөр: МИАТ 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн, хүнд байдалд орлоо

УОК-ын Шуурхай штабаас өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр МИАТ-ийн захирал Д.Баттөр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэлх хугацаанд зургаан удаагийн тусгай нислэгээр Улаанбаатараас 1173, Монгол руу 983 иргэнийг тээвэрлэн ирээд байна. Бид тусгай үүрийн нислэгүүдийг дандаа өөрийн хөрөнгөөр хийсэн.

Дэлхий даяар аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн түрүүнд хүндрэлтэй нүүр тулсан. Иймд томоохон агаарын тээврийн компаниуд дампуурлаа зарлахад ойрхон байна. Энэ оны нэгдүгээр улиралд бид 90 тэрбум төгрөгийн орлого төлөвлөсөн ч 40 орчим тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгөөр орлого тасалдсан. МИАТ 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн, маш хүнд байдалд орлоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button