УЛС ТӨР

Өнөө цагийн Г.ДОРЖЗОДОВ

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэтэйгээ муудалцаад намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр С.Эрдэнийг АН-ын даргаас буутал намаасаа түр явж байна гэсэн юм.

Тэдний муудалцах шалтгаан нь нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авч байгаа асуудал. Д.Мөнх-Эрдэнийн хувьд дэнчингийн 100 сая төгрөгөө тушаагаад Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр болоод байсан билээ. Гэвч тэрээр “100 саяа өгсөн хүмүүсээс С.Эрдэнэ дарга нэмж 200-300 сая төгрөг нэхэж байгаа” гэж мэдэгдсэнийхээ дараа ийнхүү намаасаа гарсан.

Удалгүй түүний ҮБХ-ны хуралдаан дээр даргатайгаа хэрэлдэж, улмаар намынхаа нэр дэвшигчидтэй байгуулсан 1, 2 дугаар шатны гэрээний заалтуудыг С.Эрдэнээр уншуулж буй аудио бичлэг нийтэд задарсан.

Тухайн бичлэгийг Д.Мөнх-Эрдэнэ санаатайгаар бичиж, сошиал орчинд тараасан гэгдэж буй. Тэрээр зориуд хэрүүл өдөж, гэрээгээ шаардсаар уншуулж, түүнийг дуу хураагуурт хурааж цацсан өнөө цагийн Г.Доржзодов хэмээгдэж байгаа юм.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гайгүй шударга, зөв дуугардаг залуу шиг санагдсан. Өөр намд орно биз. Гол нь ханатай, зөв яваарай.

Зочин
Зочин

АН даргаа солихгүй бол одоо сонгуулиар ялах шаанс нь улам л багасана

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa

Намд шигдээд байвал өөрөө мафижсан сэтгэлгээтэй гэсэн үг.Намаасаа гараад хожим нь буцаж орно гэсэн л бол алдсан цаг хугацаа боломж бололцоогоо хэд нугалж буцааж авнаа л гэсэн үг.

Kkk
Kkk

Zuv zaluu. Ene muu baagii naryg tsegtsel

Зочин
Зочин

Энэ МөнхЭрдэнэ чинь харин миний бодож байснаас тэс өөр зөв дуугарчихдаг.хэний ч өмнө үгээ хэлчихдэг сүрхий залуу байна.Энэ эргэн тойрны олон бул хар чулууг мөргөсөөр байж зүрх нь үхчих бий дээ.

Иргэн
Иргэн

Зөв л юм шулуухан яриад байгаа хүн дээ. Байр сууриа л өөрчилж болохгүй шүү.

Зочин
Зочин

ДҮЛЗЭНГҮҮД ХАДАНД ГАРДАГ ЦАГ.

Зочин
Зочин

С.Эрдэнийг хамгаалах ямар үндэслэл байна? Энэ чигээрээ орвол ялагдана ш дээ. Залуучууд нь яасан унхиагүй юм. Одоо л намаа шинэчилж, ирээдүйгээ бодох цаг шүү дээ???

Зочин
Зочин
Reply to  Зочин

Намын ирээдүйг биш улсын ирээдүйг бодох цаг. АН-ын залуучууд Эрдэнэ, Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам мэтийн энэ муухай үеэ өнгөрөөсөн хэдэн бэртэгчингүүдэд бузарлагдаж дууссан намаа энэ удаа унагасан шиг унагаж цэвэрлэж авцгаа.

Иргжн
Иргжн

Доржзодов шиг нэрээ солиод Ц Оюунгэрэл эгчийндээ очиж ивээлд нь орооч!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button