Нийгмийн

М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдр /2020.05.05/ 8:30 цагт эхэлсэн.

Өнөөдөр /2020.05.06/ шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Харин түүний өмгөөлөгч нар М.Энхсайханыг нэг үйлдэлд нь хоёр яллах тогтоол үйлдсэнийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа оролцож байгаа аж. 

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгөөд байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button