ЭРҮҮЛ МЭНД
Энэтхэг рүү хийх эхний тусгай нислэг ӨНӨӨДӨР хөөрнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр Энэтхэг улс руу тусгай үүргийн эхний нислэгийг хийнэ. “МИАТ” компанийн нисэх онгоц тавдугаар сарын 18 буюу өнөөдөр 08:50 цаг орчимд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели рүү ХӨӨРНӨ.
Харин Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өнөөдөр 18.45 цагт хөөрөхөөр төлөвлөсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын гуравдугаар терминальд 14.00 цагаас хожигдолгүй очсон байх шаардлагатай.
Энэтхэг улс руу хийж буй тусгай нислэгээр тэнд суралцаж буй ламхай нар, тэдний асран хамгаалагчид болон эмчилгээ хийлгэхээр явсан иргэдийг авчрахаар болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.