Нийгмийн

Тодорхой оршин суух хаяггүй залууг зодож, амийг нь хөнөөжээ

Тодорхой оршин суух хаяггүй 30 настай эрэгтэйг 57 настай Н согтуурсан үедээ зодож, амийг нь хөнөөжээ.

Хэргийг тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны зуслангийн задгай тоотын айлаас манайд хүнд зодуулсан байдалтай ирсэн хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад тодорхой оршин суух хаяггүй 30 настай эрэгтэй Р-г согтууруулах ундаа хэрэглэсэн 57 настай эрэгтэй Н зодож, улмаар Р нь амь насаа алдсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн  хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, санаатай болон санамсаргүй байдлаар бусдын амь нас хохироох хэрэг гарсаар буй. Иймд согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Б.СОДОНГОО

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Архи согтууруулах ундааг хориглох талаар төрийн тодорхой бодлого шийдвэр гаргаж мөрдүүлэхгүй бол архидалтаас үүдэн гарч байгаа гэмт хэрэг хүний амь хохиролт тэр тусмаа бяцхан үрс маань амь хохирох явдал сүүлийн үед эрс ихэслээ. Архи согтууруулах ундаагаа ахуйн хүрээнээс холуур борлуулдаг болох тэр тусмаа орон сууцны байрны 1 давхар гэр хорооллын дэлгүүрүүдэд борлуулдаггүй болох татварыг нь нэмэгдүүлж том том супермаркетуудад, хотын захад зөвхөн архи согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүд бий болгох, Архи согтууруулах ундаа зардаг цэгээ 2000 хүнд 1 байхаар тооцож багасгах зэрэг арга хэмжээг яаралтай аваачээ

архи зархаа зогсоо
архи зархаа зогсоо

Архи зархаа зархаа боль

Зочин
Зочин

Архиндаа биш архичиндаа л байна
Архичдыг цуглуулаад албадан хөдөлмөр эрхлүүлээд 101 ч билүү тэнд хорьж хашраах хэрэгтэй

Уншигч
Уншигч

Хөгшин төгцөг хүн алчихдаг. Угаасаа тавьтаргүй амьтан байжээ.

zochin
zochin

Arhinii hereglee, hudaldaag buruulj boldoggui yum u.

Холбоотой мэдээ

Back to top button