ТАНИЛЦ: 14 насандаа дэлхийн сая, сая багачуудын танил болсон монгол хүү

Өнгөрсөн арваннэгдүгээр сард өрнөсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болох билээ. Тус тангараг өргөх ёслолын хүрээнд “Хүүхдийн төлөө үндэсний аян”-аас Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолыг нэгдүнээр сарын 17-нд зохион байгуулах юм.
Тус үйл ажиллагаанд “Nickelodeon” сувгийн “All That” цувралын жүжигчин, монгол хүү С.Чингүүн илтгэл тавих урилга хүлээн авсан талаар бид мэдээлсэн. Одоо авьяаслаг хүү Чингүүний талаар уншигч та бүхэндээ танилцуулъя.

С.Чингүүн нь 2006 оны гуравдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын Чикаго хотод төрсөн юм. Тэрбээр Чикаго хотын “The Second City Training Center” дэх “Youth Ensemble” болон “Laugh Out Loud” театрын гишүүн. Түүний жүжигчний карьер “Youth Ensemble”-ээс эхэлсэн гэхэд болно. Чингүүн есөн настай байхдаа кино жүжигчин болох хүсэлтэй болж, улмаар 2016 онд “Launch Showcase”-д оролцсон нь хүсэл мөрөөдлөө дагах зориг өгчээ. “Lauch Showcase” нь гурван өдрийн турш үргэлжилдэг Хойд Америкийн залуу модель, жүжигчин, дуучдыг дэмжиж урамшуулах зорилготой үйл ажиллагаа юм байна. Тус арга хэмжээнд оролцоод Чингүүн Чикаго хот дахь “Gray Talent Group” агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дараа хэд хэдэн сурталчилгаа, богино хэмжээний кинонд дүр бүтээсэн байна. Тэрбээр “A3 Agency”-д харьяалагддаг бөгөөд түүний менежерээр “Snow Entertainment”-ийн Синда Сноу ажилладаг аж.
Чингүүн 2018 онд гарсан “Miskits” болон “Nickelodeon” сувгийн “All That” цувралд дүр бүтээсэн юм.
Түүний дүр бүтээсэн хамгийн том төсөл нь “All that” инээдмийн цуврал ажээ. Тус цуврал нь 1994-өөс 2005 оны хооронд 10 бүлэг, 184 анги гарсан юм. Тэдгээр жилүүдэд “All That” цуврал “Nickelodeon” сувгийн “Kids Choice Awards”-аас зургаан шагнал авч байжээ.

2019 онд тус цувралын үргэлжлэл бүлгийг хийсэн бөгөөд дүр бүтээх жүжигчдийн багт С.Чингүүн багтсан юм. Шинэ бүлгийн эхний анги 2019 оны зургаадугаар сарын 15-ны өдөр анхны ангиа гаргажээ. Түүнээс хойш нийтдээ 36 анги үзэгчдийн хүртээл болсон юм.
С.Чингүүн “All That” цувралд дүр бүтээх болсон талаар “The Buzz”-д өгсөн ярилцлагадаа “Сонгон шалгаруулалтад оролцоод аравхан минут өнгөрсний дараа над руу тэд эргээд залгасан.Тэнцсэн гэдгээ мэдээд би баярласандаа болоод уйлсан” хэмээжээ
Мөн тэрбээр тус жил болсон “Nickelodeon” телевизээс зохион байгуулдаг “Kid’s Choice Sports” шагнал гардуулах арга хэмжээнд оролцсон байна. “Nickelodeon” суваг жил бүр “Kids’ Choice Award” болон “Kids Choice Sports Award” гэх хоёр том арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.
Жил бүр оны онцлох эрхмийг тодруулдаг “Time” сэтгүүл 2020 онд “Nickelodeon” сувагтай хамтарч, анхны удаа оны онцлох хүүхдээр Гитанжали Раог шалгаруулсан билээ.

Оны онцлох хүүхдийг шалгаруулахаар С.Чингүүн болон Юонг Дилан, Скай Катз гэх мэт “Nickelodeon”, “Disney” ертөнцийн одод, “Time For Kids” телевизийн сэтгүүлчид, комедиан Тревор Ноа нараас бүрдсэн комисс ажилласан юм. Арван дөрвөн настай ч гэсэн Чингүүн энэ их зүйлийг хийж бүтээжээ. Авьяаслаг дүү С.Чингүүндээ цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бол монгол хүүхэд биш, монгол гар�##�тай америк хүүхэд. Цагаач гэсэн үг
Huurhun huu bnaa
Нээрээ л тиймдээ.Монгол гар�##�тай америк шүү дээ.Хөөрч хөөрцөглөөд байх ч шаардлагагүй.
Энэ хөөрхөн хүүд эрүүл энх, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе!
Нэг дэлхийд, нэг наран доор, нэг агаараар амьсг�##�ж, төрж үхэх, жаргаж зовох нь хүртэл ижил амьтас байж зөвхөн Монголд төрж амьдрах ёстой мэт ялгаварлан гадуурхах юм. Сайн, сайхан бүхэн дэлгэрэх болтугай!
Энэ хүү одоо монгол бишээ. Төрх нь монгол ч сэтгэл зүрх нь �##�ь хэдийнээ америк болчихсон. Хэзээ ч энд ирж амьдрахгүй өөрийгөө хэзээ ч би монгол гэж зарлахгүй жирийн америкчуудын нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Ийм л учраас давхар иргэншил монголчуудад их хэрэгтэй байгаа юм шүү дээ
МОНГОЛЧУУД минь юу яриад байна даа. Энэ монгол хүүхэд, нөр их хүч хөдөлмөр, авьяас билгээрээ энэ хүчирхэг гүрний олон сая хүүхдүүд дундаас цойлон гарч, дэлхий даяар монгол нэр �##�драа цуурайтуулаад байхад чинь өөрсдөөсөө зугта�##�гаад байгааг юу гэж ойлгох вэ. ТЭНЭГТЭХЭЭ болиоч гэхээс өөр үг �##�га