МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг бүгдийг нь хүлээж авсангүй

Өнөөдөр /2021.01.25/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Хурлаар нэр бүхий хуулиудад Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригуудыг хүлээж авах эсэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцжээ.
Тодруулбал:
- Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлт
- Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд бүгдийг нь МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж шийджээ.
Тэдний Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг хүлээж аваагүй шалтгааныг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
“Энэ хууль ҮХНӨ-тэй уялдаж батлагдсан. Ерөнхийлөгчид бүх шатны шүүгчийг томилох, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох эрх нь хэвээр бий. Харин ШЕЗ болон Сахилгын хорооны гишүүдийн томилгоонд оролцох эрхийг нь л хязгаарласан. Үндсэн хуулийн 33.4-т уялдуулж хийсэн өөрчлөлт тул зарчмын хувьд энэ хоригийг хүлээж авахгүй” гэлээ.
Мэдээлэл өгөхөд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 33.4-т Ерөнхийлөгч хуульд заагдсанаас өөр эрх мэдэл хэрэгжүүлэх боломжгүй болсон.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүхэл бүтэн улс төрийн нам мөн л юм бол муухай ааштай эм шиг байх хэрэггүй шүү!
Хүрэлсүх зүгээр ч нэг худ�##� дүр эсгэж, хуурамч яриагаа тоть мэт давтан гунигтай царайлж, "элэг нь сэмсэрсэнгүй" Монголын Ерөнхийлөгчийг гүтгэж, хял�##�заж цэхэлзэн, ёстой ёрын хүйтэн араншин гаргаж, Том хагар�##� үүсгэж "одсон". Нэгэнт хэлсэндээ хүрэх эр хүний чин зориггүй, сэлмээ ч эргүүүлэх шүдгүй арслан чигээрээ хоцорсон Хүрэлсүх өөрийнхөө бүрдүүлсэн чадамжгүй сайдуудынхаа увайгүй ажиллагааны улмаас улсын эдийн засгийг тартагт нь тулгачихаад арга нь мухардсан туйлын худ�##�ч, хуурамч тэрээр явсан нь ч дээр. "Ясаа цайт�##� үзэлцэж" чадахгүй л байсан бол эртхэн явсан нь дээр байсан юм. Гэхдээ тэр "сэтгэл нь эмтэрдэг" хүмүүний зөөлөн сэтгэлтэй нэгэн биш харин бага з�##�уугаасаа Ах нарын араас дагаж гүйсний шанд нөгөөдүүлийнхээ хүчээр төрийн өндөр �##�бан туша�##�д хүрсэн ч Ах нарынхаа л адил "бохир" болгоныг үйлддэг, үйлдэхэд бэлэн "ширэн нүүрт" гэдгээ харууллаа. Үхэхдээ үхэр буу ... гэдгийн үлгэрээр Сү.Батболдын дарамтанд "гөлөлзөж", түүнд Ерөнхий сайд, Намын даргын буурь, эрх мэдлийн нударгыг мэдрүүлэн сөрөхийн оронд Эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урваж, "утсан улаан амиа бодон, өөрөө өөрийгөө гутамшигтайгаар доош хийж, "хэн ч биш" гэдгээ Монголын ард түмэнд харууллаа. Нэгэн эхийг өрөвдсөн бас хариуцлагаа ухамсарласан ёс зүйтэй ЕСайд болон харагдах гэсэн нь юутай хөөрхийлэлтэй.
Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хориг бүрийг буцаагаад, хүлээж авахгүй гээд байж бас болохгүй ш дээ. Хүрэлсүх захисан юм уу? Батболд сүрдүүлээд байгаа юу? Эцсийн эцэст Та бүхэн ард иргэд бидний хувь заяаны асуудлуудыг хэлэлцдэг. Ямар адгийн "шаар" байлаа ч Хүрэлсүх шиг "яс хаяж, хагар�##� үүсгэдэг" байж болохгүй. Өс хонзонгоор Төрийн, улсын, ард түмний үйл хэрэгт хандана гэж байхгүй шүү, Занданшатар болон түүний ангийнхаан! Та нарын санд�##� ширээ, эрх мэдэл, эд баялгйин төлөөх "зодоон, тулаанд" бид ХЭЛМЭГДЭХ ЁСГҮЙ!