Нийгмийн

ШУУД: Халдвартай иргэн Говьсүмбэр аймагт хоол иджээ

Дорноговь аймагт Улаанбаатараас замын ажил хийхээр очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарч, сорьцыг нийслэл рүү явуулсан талаар ЭМЯ мэдээлсэн. Харин тухайн иргэний ПСР шинжилгээний хариу халдвартай буюу ЭЕРЭГ гарчээ. Халдвартай болох нь батлагдсан иргэн нь 37 настай, Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн ажээ. Энэ сарын 29-нд Улаанбаатараас гарсан бөгөөд тухайн өдрийн 14:00-16:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол иджээ. Тухайн цаг үед тус газраас үйлчлүүлсэн иргэдийг очсон газрынхаа Эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинжилгээ өгөхийг Дорноговь аймгийн Онцгой комиссоос уриалж байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button