Нийгмийн

Дөрвөн удаагийн нислэгээр 840 иргэнээ татан авна

Манай улс хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 840 иргэнээ татан авах юм. Тодруулбал,

  • Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулах ажээ.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулах юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button