Д.Сумъяабазар: II сарын 8-наас хойш PCR шинжилгээнд хамрагдсан иргэд дахин шинжилгээ өгөх хэрэггүй

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэн PCR шинжилгээний хариугаа үзүүлээд явна. Гэтэл 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх ёстой гэдэг асуудлыг хэн хаанаас гаргаад ирэв ээ. Хоёрдугаар сарын 8-нд шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу хүчингүй, дахиад шинжилгээ өгөх ёстой гэсэн ярианаас болоод төрийн албан хаагчид, үйлдвэрийн ажилчид дахиад шинжилгээ өгөх гээд зогсож байна. Ингэж нугалаа гаргаж болохгүй ээ. Энэ сарын 8, 9-нд шинжилгээ өгсөн бол дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Төр, иргэн хоёрыг хооронд гүүр болон ажиллах ёстой төрийн албан хаагч мэдээлэл дээр будилж болохгүй” хэмээн НЭМГ, НОК болон замын цагдаагийн албан хаагчдад үүрэг болголоо.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дуу нь их сул байна шүү
84-р сургууль дээр ямарч зохион байгуулалт, халдвар хамгаалалын дэглэм мөрдөлт алга аа, ариутгаад шинжилгээ авч байгаа өрөөнөөс бөөн тортог хөө болчихсон цонхны хөшиг энгийн хувцастай хүн бариад гарч явах юм, шинжилгээ авч байгаа ганц хүн нь авсан шинжилгээгээ бариад өрөөнөөсөө гарч байх юм.... энэ өрөөнд халдвартай нэг л хүн орсон бол яана даа бөөн халдвар тархах байх даа, зохион байгуулалт халдвар хамгаалалын дэглэм барих гэдэг зүйл үнэхээр алга даа
Вакцин хийлгэсэн юм шиг болох уу.бөхөө
.
Өө эртхэн хуцахгүй дээ.цаг гаран гадаа оочерлож хаачих гээд хэрүүл хийж байж өглөө ш дээ.
Аймаар дүп