ЭМЯ: Иргэдийг ийм дарааллаар вакцинд хамруулна

ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр сүүлийн 24 цагийн хугацаанд 32 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл ЭМЯ-наас иргэдийг ямар дарааллаар вакцинжуулалтад хамруулахыг танилцууллаа. Өчигдөр БНЭУ-аас ирсэн “АстраЗенека” вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тариулснаар манай улсад вакцинжуулалт албан ёсоор эхэлсэн.
Дарааллын хувьд,
Нэгдүгээрт: Эмч нар. Тэр дундаа өрх, дүүргийн эмнэлгийн эмч нар
Хоёрдугаарт: Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах албаны ажилчид
Гуравдугаарт: 50 ба түүнээс дээш насны иргэд. Тэр дундаа архаг хууч өвчтэй, хүндрэх эрсдэлтэй иргэд.
Ийм дарааллаар вакцинжуулж дуусаад нийгмийн бусад бүлгүүд рүү орох юм байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.