Нийгмийн
Энэ сарын 6-нд “Анна Каренина” үзсэн 247 хүн өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн тайзнаа “Анна Каренина” жүжиг тавигдсан. Тус театрын 54 уран бүтээлч, ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд жүжиг үзсэн 679 хүнээс шинжилгээ авч буй юм.
Гуравдугаар сарын 4-нд жүжиг үзсэн 196, гуравдугаар сарын 5-ний өдөр жүжиг үзсэн 236 хүнээс өчигдөр шинжилгээ авсан. Харин гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн 247 хүн өнөөдөр буюу 10-нд УДЭТ-т очиж шинжилгээ өгөх юм.
Шинжилгээг 09:00-17:00 цагийн хооронд очиж өгөх боломжтой тул та бүхэн хариуцлагатай байж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.