Нийгмийн
Төв аймагт НАЙМАН тохиолдол батлагдаж, нийт 15 болов

Өчигдөр Төв аймагт гурван тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо долоо болсон. Харин өнөөдөр найман тохиолдол нэмж батлагджээ. Тодруулбал,
- Дөрвөн иргэн нь халдвартай хүний ойрын хавьтал
- Дөрөв иргэн нь “Нэг өрх-нэг шинжилгээ”-нд хамрагдсан иргэн байжээ. Одоо тэдний ойрын хавьтлыг тогтоохоор ажиллаж буй аж.
Тус аймгийн тухайд “Нэг өрх-нэг шинжилгээ”-нд 4800 иргэн хамрагдсан бөгөөд шинжилгээ хариу гарч дуусаагүй байгаа аж. Тус аймагт 26 хүнсний дэлгүүр, эмийн санг нээх бөгөөд зөвхөн шинжилгээ өгсөн өрхийн гишүүд үйлчлүүлэхээр зохицуулжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.