НИЙГЭМ
БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан энэ сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ.
Уг нислэгээр 150 орчим иргэнийг тээвэрлэх боломжтой иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарна уу.
Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс буюу 17-ноос эхлэн УБ дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email : [email protected] цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.