ОХУ-д болох дуурийн дуучдын тэмцээнд Б.Гомбо-Очир оролцоно

ОХУ-н Москва хотод болох Олон Улсын дуурийн дуучдын тэмцээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу, тенор хоолойтой дуучин Бямбажавын Гомбо-Очир оролцохоор болжээ. Ж.Вердийн “Аида” дуурийн Радамесийн дүрээр ДБЭТ-ын босгыг алхаж, 2011 оноос хойш энэ тайзнаа дуулж буй. Тэрбээр
2008 онд МУГЖ Д.Бандийн нэрэмжит Дуурийн дуулаачдын Улсын уралдааны “Тэргүүн байр”
2010 онд ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит Дуурийн дуулаачдын Олон улсын уралдааны “Тэргүүн байр”
2010 онд МУАЖ, Хөдөлмөрийн баатар Г.Хайдавын нэрэмжит Дуурийн дуулаачдын уралдааны “Тэргүүн байр”
2012 онд МУАЖ, Хөдөлмөрийн баатар У.Пүрэвдоржийн нэрэмжит Дуурийн дуулаачдын Олон улсын уралдааны “Гуравдугаар байр” 2019 онд МУАЖ, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Дуурийн дуулаачдын Олон улсын уралдааны “Тэргүүн байр” зэрэг шагналуудыг хүртсэн шилдэг залуу уран бүтээлчдийн нэг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнэрийг нь цуг явуул Гомбчроо гээд орилоод
Эхнэр нь явуулах юм уу? Тэр ч аймаар хүүхэн байсан шүү.