Нийгмийн

ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн  байна.

Тодруулбал, гуравдугаар сарын 01-нээс хойш тус сувилалд амраад буцсан Арвайхээр сумын 20, Бат-Өлзий сумын 6, Хархорин сумын 10, Хужирт сумын 14 амрагчаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээр, Хархорин, Хужирт сумаас нийт 14 амрагчийн хариу “СУЛ ЭЕРЭГ” гарчээ. Иймд тус сувилалд амарч буй иргэд болон сувиллын ажилчид ойрын, дам хавьтлуудыг тогтоон PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гуравдугаар сарын 23-ны өдрийн 00.10 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор дээрх дөрвөн суманд хөл хорио тогтоож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, өвс, малын тэжээл шатахууны тээврээс бусад тохиолдолд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сумдын доторх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл хориглож энэ хугацаанд тухайн сумдад архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.
  2. Хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Цагдаагийн газар болон дээрх сумын Засаг дарга нарт даалгав.
  3. Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгав.
  4. Дээрх сумдад хязгаарлалтын хугацаанд

Эрчим хүч

Дулааны үйлдвэрлэл

Хүнсний худалдаа, үйлдвэрлэл

Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага,

Уст цэг, шатахуун түгээх станцын үйл ажиллагаанаас бусад ажил, үйлчилгээг хязгаарлав.

5. (Ковид-19)-ын цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, зөвлөмж хүргүүлж, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн хөөрөгдөлд хяналт тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button