Нийгмийн
ТОДРУУЛГА: Увс аймагт хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарлаа

Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” рашаан сувилалд амраад гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймагт очсон нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тухайн иргэн нь гэр бүлийн 3 гишүүний /Эхнэр, нөхөр, хүүхэд/ хамт сувилалд амраад ирсэн бөгөөд ойрын хавьтал болсон таван иргэнийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлажээ. Сорьцыг баталгаажуулахаар Ховд аймаг руу өчигдөр явуулсан юм.
Бид РСR шинжилгээний хариу гарсан эсэхийг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр “Хоёр хүний PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Онцгой комисс хуралдаж байна” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.