Нийгмийн

БШУЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан тоноглосон танхимыг бүх сургууль дээр байгуулна

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11.606 хүүхэд байдгаас 7142 нь боловсрол эзэмшиж байгаа аж. Харин 3000 орчим хүүхэд гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг.

Боловсрол эзэмшиж буй хүүхдүүдийн 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 6 сургуулийн 584 багш ажилтан байна. Тэдний төлөөлөл болох 300 орчим хүнтэй цахим уулзалт хийлээ. Багш нарын зүгээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сургуулийг өөрсдөө сонгох боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн маш чухал санал БШУЯ-нд хүргүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилчдын цалингийн сүлжээ шатлалыг эргэж харах, сургалтын хэрэглэгдэхүүний судалгааг шинэчлэх, цахим хичээлийн хүртээмжийг сайжруулах, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэх ёстой гэж бодож буй аж.

Мөн шинээр барьж байгаа сургууль цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байх, орц гарцнаас эхлээд хуучин барилга объектийг тоноглох шаардлагатай. ЕБС бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулах байдлаар тэгш хамран сургах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэртээ асаргаанд байдаг хүүхдүүд ч энэ танхимаар үйлчлүүлэх боломжийг хамтад нь бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй ажил болно хэмээн БШУ-ны яамнаас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button