Г.Батбаатар: Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг зургаан улсад хэрэглэж байна

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур зохион бүтээж, туршилтад 60 хүн хамруулсан. Сорьц лабораторид ирснээс хойш 90 минутын дараа шинжилгээний хариу гарах бөгөөд туршилт 100 хувийн үр дүн үзүүлсэн.
Тэгвэл өнөөдөр уг оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл өгч байна.
Энэ үеэр эрдэмтдийн багийг ахлан ажилласан Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатар “Оношлуур бүтээх судалгааны ажлыг арванхоёрдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Хоёрдугаар сарын 21-24-ний өдрүүдөд туршилтаа хийсэн. Уг оношлуурыг АНУ, Япон, ХБНГУ, Филиппин, Унгар, Солонгос улсууд хэрэглэж байгаа. Гэхдээ цомог хэлбэрээр гаргаж аваад улс нь бүртгэсэн анхны тохиолдол нь манайх. Оношлуурыг бүтээхэд БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргасан. Албан ёсоор нөгөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлнэ. Нийт 4000 оношлуур үйлдвэрлэсэн байна. Нэг удаагийн шинжилгээний өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртөг 7800 төгрөг болж буурах боломжтой” гэв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.