Нийгмийн

Т.Мөнхсайхан мэс засал хийдэг аппаратаа нэгдүгээр эмнэлэгт бэлэглэжээ

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдөг, түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс заслаас гадна мөрний дурангийн мэс засал хийж, зөвлөх эмчээр ажиллаж буй юм.

Тэрбээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд тус эмнэлэгт өөрийн мэс засал хийдэг үений дурангийн аппаратаа бэлэглэжээ.

Тэрбээр энэ тухай “Удирдлагаар нь ажиллаж байсан Улсын нэгдүгээр төв эмнэлэгтээ өөрийнхөө мэс засал хийдэг үений дурангийн аппаратаа бэлэглэж байна. 2011 оноос хойш үений дуранг Монгол Улсад нутагшуулж 10 жил 4000 гаруй хүнд мэс засал хийж өгчээ. Шавь нартайгаа мэс засалд орж аппаратаа гардуулан өглөө, мундаг чадварлаг болсон байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Монголын бүх эмч нартаа баярын мэнд хүргэе !салбарынхаа төлөө хийж чадах бүх зүйлээ хийх болно” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

May be an image of 3 people, people standing and indoor


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Unshigch
Unshigch

Zuv. Bayar hurgeye.

Сүхээ
Сүхээ

Мундаг залуу. Мөнгийг яаж хүн зовж олдогыг ойлгож авсан хүүхэд ахуй цагаасаа. Тйимдээ нэг өрх нэг шинжилгээг хийж 18 тэрбум төгрөгийг салхинд /72 цаг л хүчинтэй/ хийсгээгүй. Тэгтэл Одоогийн удирдлага төсвөөр тоглож байна даа.

Зочин
Зочин

Амжилт

Зочин
Зочин

Мөнхсайхны хувийн аппарат юм уу, улсын эмнэлэгийн аппарат юм уу.
Улсын нэгэн эмнэлэгт ажиллаж бгаа нэг эмч дураараа улсын өмчийг өөр эмнэлэгт шилжүүлж болдог юм байх даа.!!!

Шилдэш удирдагч
Шилдэш удирдагч

Сэтгэлтэй, чадварлаг удирдагч шүү

Холбоотой мэдээ

Back to top button