Нийгмийн

Г.Сайханбаяр: Цэрэг амиа алдсан нь хариуцлага суларсан, ажлаа яаж хийдгийн илрэл боллоо


Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д 19 настай цэрэг салаан даргадаа зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл авч, улмаар ТТАХНЭ-т эмчлэгдэж байхдаа нас барсан хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд болсон.Түүнчлэн хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд доод оны цэргүүдээ газар мөлхүүлж, дуулахыг шаардаж, дарамталж буй бичлэг цацагдсан билээ. Эл болон хилийн цэргийн анги, салбаруудтай холбоотой асуудлуудаар яг одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг хэлэхдээ “Ёс суртахууны талд бид ажилладаггүй биш ажилладаг. Бие бүрэлдэхүүн ёс суртахуунтай ажилласаар ирсэн. Ажилласаар ч байх болно. Зэвсэг хүчин рүү орж ирж байгаа цэргүүд нийгмийн эмзэг давхарга, ялангуяа хамгийн амьдрал залгахад хүндрэлтэй газраас их ирдэг. Ийм хүнтэй жилийн хугацаанд ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэв. Өөрөөр хэлбэл тэрбээр нийгмийн хамгийн ядуу хэсгээс цэрэгт татагдаж ирж байгаа цэргүүд хүмүүжилгүй байдаг гээд шууд хэлчихэв.

Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчинд болсон энэ харамсалтай хэрэг үнэхээр нийгмийг цочроосон. Олон асуудал яримаар байна. ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзоригийн хариултыг сонслоо. Хууль эрх зүй, хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүйн улмаас хүн амины хэрэг, цэрэг дэглэлт гараад байгаа юм биш. Энэ бол шат шатанд хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж хийдгийн илрэл гэж үзэх үндэстэй.
Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд маш олон шат дараалал байгаа. Жанжин штаб цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж байна. Батлан хамгаалах яам бодлогоор хангаж байна. Энэ бол хүнтэйгээ ажиллаж чадахгүй, сэтгэл дутаж байгаагийн илрэл. Түүнээс биш нийгмийн эмзэг давхаргаас янз бүрийн хүүхдүүд хүрч ирээд тэрийг нь бид хүмүүжүүлж дийлэхгүй болоод байгаа юм биш” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huts

зочин
зочин

жанжин штабыг бүр мөсөн өөрчлөх хэрэгтэй согтуу дэслэгч хүн зодож байгаа нь арим ялзралд орсоны илрэл биз дээ

Отгонжаргал
Отгонжаргал

Генерал та ардын хуухдийг ядуу , баян гэж ялгаж болохгуй ээ, ес суртахуун гэж танд бна уу? Угуй юу? Эх орон тусгаар тогтнолыг амьдрал дээр,дайн байлдаанд ардын тумний таны хэлдэгээр ядуу малчин,тариачин,ажилчин гаралтай цэргууд амь насаараа хамгаалдаг юм.

Зочин
Зочин

Энэ дарга өөрөө баян давхаргаас болтой.. Иргэдийн татвараар цалин хангамжаа авдаг энэ албан тушаалтан ингжж буруу ярьж болохгүй Ялгаварлан гадуурхалт .Дээрх нь ингэхээр дараах дарга нар нь цэргүүдээ хүн гэж бодохуу. Цэргүүдээ хараад хүний сайхан үрс юм Сайн сайхан болгоод гэрт нь буцахх сан гэж боддоггүй хүн бол цэрэгт алба тушаа авч ажиллах угаас хэрэггүй. Ганзориг гуай ажлаа өгөх байхаа

хүн
хүн

Ганзоригоо хөтлөөд зайлж үз

Холбоотой мэдээ

Back to top button