Нийгмийн
Вакцины эхний тунгаа хийлгэсэн 736 хүн халдвар авчээ

Засгийн газраас мэдээлэл хийж, 15 хоног хөл хорио тогтоох талаар мэдэгдлээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцины эхний тунгаа хийлгэсэн 736 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний 14 хоног дотор авсан. Давтан тун хийлгэхдээ эхлээд хийлгэсэн вакцинаа л хийлгэнэ. Давтан тунгын хоорондох зай харилцан адилгүй. Урт хугацаанд тунгаа авах тусам илүү үр дүнтэй гэсэн судалгааны үн гарч байгаа. Асразенеза вакцины хоёр дахь тун хийх хугацаа болоогүй.
Веросил вакцины давтан тун хийгдэж эхлэх гэж байна. Иргэд вакцинаа гэрийнхээ ойролцоо байгаа вакцины цэгүүдэд очиж хийлгэнэ” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
вакцины дараа халдвар авсан нь угаасаа чанаргүй вакцин нэртэй туршилтын эм оруулж иргэдийг хуурч туршилтын талбар болгож байгаатай холбоотой бус уу. Астразенка вакциныг хөгжсөн орнууд үйлчлэлгүй, тархинд цус бүлэгнүүлдэгийг батлаж мэдээд хэрэглэхээ зогсоосон байна. Гэтэл монголд түмнийг хууран мэхэлж энэ хорт тариаг хийсээр байна. Хятадын вакцин гэгдэх эд нь мөн л баталгаагүй гэсэн байна. ОХУ-ын спутник 5 -аар дагнаж иргэдээ вакцинжуулах бүрэн боломж байсан атал санаатай санамсаргүй байдлаар үл хайхарч байна шүүдээ
Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар аваад байна гэхээр вакцинаасаа халдвар аваад байна уу, вакцин хийж байгаа байрнаасаа халдвар аваад байна уу? Вакцин гэдэг бол Коронагийн вирусээс гаралтай бүтээгдэхүүн болохоор чанар муутай вакцин өөрөө вирус тарааж магадгүй шүү. Даан ч манайд үүнийг шалгах, вакцин хуурамч эсэхийг мэдэх чадвартай лаборатори мэргэжилтэн алга даа. Юу тариулж байгаагаа ч мэдэхгүй харанхуй улсууд.