НИЙГЭМ

Улсын хэмжээнд 584.347 хүн вакцины эхний тунд хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус яамны Хэвлэл хариуцсан мэргэжилтэн Б.Ууганбаяр мэдээлэхдээ:

“Сүүлийн 24 цагийн байдлаар 714 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт халдвар авсан иргэдийн тоо 13.494 боллоо. Мөн 382 иргэн эдгэрч, нийт 8522 иргэн эдгэрээд байна. Эмчлүүлж байсан нэг иргэн нас барж, коронавирусээр нас барсан иргэдийн тоо 29 боллоо” гэв.

Түүнчлэн: "Өнөөдрийн байдлаар дэлхийн 160 улсын 650.382.219 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55.480 хүнийг шинээр дархлаажууллаа. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584.347 болов.

Үүнээс 487.407 нь Улаанбаатар хотод хамрагдсан бол 96.940 нь орон нутагт вакцинд хамрагдсан" гэв.

Орон нутгийн вакцинжуулалтын:

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц дүүрэг тус бүрээр:

Вакцинд хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл насны бүлгээр:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button