Азийн АШТ: Өнөөдөр Монголын таван бөх барилдана

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Казахстан улсад эхэллээ.
Тус тэмцээнд оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.
Азийн АШТ-д өнөөдөр Монголоос 50 кг-д Нандинцэцэгийн Анударь, 55 кг-д Мөнхболдын Дөлгөөн, 59 кг-д Баатаржавын Шоовдор, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам нар барилдана.
Азийн АШТ-ий тэмцээний хуваарь:
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15 (ПҮРЭВ ГАРИГ)
10:30-11:00 – Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жин үзэлт
13:30-16:30 – Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жин урьдчилсан болон дагах барилдаан
20:00-23:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16 (БААСАН ГАРИГ)
10:30-11:00 – Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жин үзэлт
13:30-16:30 – Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урдчилсан болон дагах барилдаан
16.30-17.30 – Эрэгтэйчүүдийн жингийн сугалаа
20:00-23:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17 (БЯМБА ГАРИГ)
10:30-11:00 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жин үзэлт
13:30-16:30 – Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00-23:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18 (НЯМ ГАРИГ)
10:30-11:00 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жин үзэлт
13:30-16:30 – Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00-23:00 – Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Бөх сонирхогчид та бүхэн ДБНХ-ны https://uww.org/event/asian-championships-16 линкээр Азийн АШТ-ийг шууд үзэх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.