СПОРТ
Азийн АШТ: А.Батцэцэг ялж, Э.Цэвэгмэд дийлдлээ

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголоос 53 кг-д Ганбаатарын Отгонжаргал, 57 к кг-д Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д Зоригтын Болортунгалаг, 72 кг-д Энхбаярын Цэвэгмэд нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж буй ОУХ М А.Батцэцэг эхний тойрогт Киргизстаны бөх Назира Кызыг 7:0-ээр яллаа. Тэрбээр удаах даваанд Узбекистаны бөх Севара Эшмуратоватай барилдана.

72 кг-ын жинд зодоглож буй Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Э.Цэвэгмид эхний тойрогт Азийн аварга, Энэтхэгийн бөх Дивья Какранд цэвэр ялагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.