
Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдсанаас М.Дөлгөөн алт, Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэн.

Өнөөдөр Азийн АШТ-ий дэвжээнд Монголын таван бөх барилдсанаас одоогоор эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ А.Батцэцэг мөнгөн медалиар энгэрээ мялаагаад буй.
Түүний амжилтыг 62 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа үргэлжлүүлж, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга Айсулу Тыныбековад 11:0-ээр ялагдлаа.
Ингэснээр Х.Болортуяа Азийн АШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.