Нийгмийн

Хоногт 477 хүнээс халдвар илэрч, 41-90 насны ЕСӨН хүн нас барлаа

Хоногт 477 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 45936 боллоо. Үүний 473 нь дотоодын халдвар, дөрвөн тохиолдол нь эмч эмнэлгийн ажилтан аж. Мөн сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 34230 болов. Харин есөн хүн баржээ. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 18-нд онош нь батлагдаж, 41 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 01-нд онош нь батлагдсан 74 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 02-нд онош нь батлагдсан 90 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд  онош нь батлагдсан 47 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 03-нд  онош нь батлагдсан 71 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 07-нд  онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 07-нд  онош нь батлагдсан 52 настай эрэгтэй нас барлаа.

Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 179 боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button