Нийгмийн

“Зочид буудал, амралт, хоолны газруудыг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж байна”

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 газрын үйл ажиллагааг хаасан ч ирэх даваа гарагаас эхлэн давтан тундаа хамрагдсан иргэдэд зарим үйлчилгээг нээх аж. Үүнд:

  • Кофе шопыг заал танхимдаа 50 хувь дүүргэлттэй нээх
  • 10 хүртэлх хүнтэй бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа
  • Бялдаржуулах үйл ажиллагаа, йога фитнес
  • Бассейн 50 хувийн дүүргэлттэй нээхээр болжээ.

Дээрх үйлчилгээг авахын тулд иргэд вакцины 2 тундаа хамрагдсан байх ёстой бөгөөд баталгаа болох дархлаажуулалтын QR кодыг e-mongolia сайтаас авч, түүгээр үйлчлүүлэх аж. Түүнчлэн энэ сарын 22-ноос эхлэн зочид буудал, амралт, хоолны газруудыг нээхээр төлөвлөж байгааг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button