Нийгмийн
Хоногт 629 хүнээс халдвар илэрч, 33-89 насны таван хүн нас барлаа

Хоногт 629 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 51247 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 754 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингээд эдгэрсэн хүний тоо 45145 болов. Харин таван хүн нас баржээ. Тодруулбал,
- Дөрөвдүгээр сарын 29-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 02-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 05-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 09-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
- Тавдугаар сарын 04-нд онош нь батлагдсан 33 настай эмэгтэй нас барлаа.
Ингээд халдвар авч нас барсан хүний тоо 240 боллоо.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.