Нийгмийн

Хөршдөө зодуулсан дуучин Д.Дүйнхэржав цагдаад гомдол гаргажээ

“Nuans” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавыг “Гэртээ байнга дуулдаг” гэж хөршүүд нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр гэртээ 15.00-20.00 цагийн хооронд дууны бэлтгэл хийдэг нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж хөршүүд нь үзсэн юм.

Мөн Орон сууцанд дууны бэлтгэл хийж, зориулалтын бусаар ашиглан, амгалан тайван байдал алдагдуулж байна гэсэн агуулгаар хуулийн байгууллагаа хандахаа мэдэгдсэн.

Энэ талаар дуучин Д.Дүйнхэржав цахим хуудсандаа “Хаалга тогшоод нээтэл шинэ хөрш захиа өгч байна. Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ” хэмээж байлаа.

Тэгвэл гомдол гаргаад байсан хөрш нь Д.Дүйнхэржавын гэрт дайран орж, түүнийг зодсон хэрэг гарчээ. Улмаар дуучин гэмтлийн зэрэг тогтоолгож, цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бусдын аргыг барагдтал нервтүүлж стресдүүлэгчид өөр ямар хариу авах вэ дээ.

Зочин
Зочин

Больж

Зочин
Зочин

больж

X
X

Heleed oilgohgui bol odoo yahav dee.

Гггг
Гггг

зөв. Дуучин байлаа гээд гэртээ дураараа орилоод байж болохгүй. Маанагтаад дураараа орилоод байхаар хэн ч дургүй нь хүрнэ. Хэмхэртэл нь балбаагүй нь их юм

иргэн
иргэн

Энэ дуучин заваан зальтай үг хэлсэн байна ш дээ. "Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдах анхны дуучин болох вий" гэсэн нь та бидний толгойг эргүүлэх гэсэн санаа байна. Гэртээ дуулсны нь төлөө биш, харин хөрш айлаа чимээгүй тайван амьдруулахгүй байсны нь төлөө гомдол гаргасан байна. Аргагүй шүү дээ. Дээхнэ нөгөө дуучин Сэрчмаа чинь охин хүүхдийг хүчиндсэн тухайгаа ярьж гайхуулсан Батчулуун гэгчийнхээ яриаг их л дэмжиж, тат тас хөхрөн инээж, үүнд нь олон нийт маш дургүйцсэн, шүүмжилсэн. Гэтэл Сэрчмаа нь ажиг ч үгүй "онигоо сонссоныхоо төлөө алуулах шахлаа" гэж балайтаж байсан шүү. Энэ дууч гэх орилоо нарыг зогсоох цаг болсон, тэр Соёлын сургуулт гээчийг нь зогсоовол таарна даа.

BYAMBASUREN
BYAMBASUREN

Урлагийн хүнийг зодож гэмтээж болохгүй ш дээ. Хичнээн уур нь хүрсэн ч асуудлыг ингэж шийдэхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button