УЛС ТӨР

Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт Номын баярыг нэмж хуульчлахыг дэмжлээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы VI/17-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Улмаар УИХ-ын гишүүдийн дийлэнхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Энэ хуулийн төслөөр Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөрт Номын баярыг нэмж хуульчлах бөгөөд эх хэл, бичиг, номыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр ЮНЭСКО-гийн 1946 оны шийдвэрээр Дэлхийн номын өдрийг тэмдэглэх болсон ба манай улс дэлхийн номын нийслэл болохоор зорьж буй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

больж үзээ амралтын өдөр хангалттай бн ажил хиймээр бн

Зочин
Зочин

Архидах өдөр ашгүй нэгээр нэмэгдлээ гэж.Номын баярыг нэг хэсэгхэн нь тэмдэглэсэн болж нийт олноороо согтуурна гэдэгт итгэлтэй байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button