Нийгмийн

Л.Энх-Амгалан: Коронавирус туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авна

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2021”-ийг танхимаар ирэх сарын 01-04-ний хооронд авна. Цар тахлын үед уг шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодруулахад “Халдвар авсан, ойрын хавьтал болсон сурагчийг тусгаарлана гэсэн шийдвэр УОК-оос гаргасан. Тиймээс шалгалтад орох боломжгүй. Энэ шалгалтыг зайнаас авах боломжгүй” гэж байсан билээ.

Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.

Тэрбээр “ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40.420 хүүхдийн нэгийг нь ч шалгалтаас гадуур үлдээхгүй. Улсын хэмжээнд 48 шалгалт авах төв бэлдсэн. Эдгээр төвүүдэд халдваргүй хүүхдийг оруулах, халдвартай байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг тусгай өрөөнд шалгалт авах, эмнэлэгт байгаа хүүхдүүдэд зориулсан хэсэг гэж 3 хуваан шалгалт авна” гэв.

Мөн тэрбээр АСА станцын ярилцлагад орох үеэрээ “Нийт шалгуулагчдаас 4000-6000 нь халдвар авбал ЭЕШ-ыг хойшлуулна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button