УЛС ТӨР

Цар тахлын хуулийг он дуустал сунгахыг дэмжлээ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу Цар тахлын хуулийн үйлчлэл ирэх сарын 1-нд дуусгавар болж буй.

Үүнтэй холбогдуулан тус хуулийг 2021 он дуустал сунгахаар ​нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ​Шадар сайд С.Амарсайхан өргөн барьсан. Эл хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн нь 88.2 хувийн саналаар дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулахаар тогтлоо.

Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хууль дотор сунгачихмаар нэг л зүйл байгаа. Өвчин зовлонтой хүмүүстээ ямар тусламж үзүүлэх вэ, хүний нөөцийг яаж шавхах вэ. Бусад нь чоно борооноор болчихоод байна. Төрийн бүх албанд төрийн албаны шалгалтгүй бүтэн жил хүн томилсон. Дахиад зургаан сар сунгах гэж байна. Дэмжихгүй. Коронавирусээр дамжуулж шалгалтгүй томилгоо хийсэн нь болсон гэж бодож байгаа.

Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нэг их наяд төгрөг Засгийн газар зарцуулчихсан. Төлж чадахгүй байгаа. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан руу орохыг зөвшөөрч болохгүй. Ийм тохиолдол дэлхийд ганцхан болсон. Гитлерийн үеийн Герман. Түүнээс хойш Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг бүр хориглосон. Монголчууд өөр өвчин тусахгүй юм уу. Бүх хөрөнгөө ковид руу шахах уу. Төр захиран зарцуулах хөрөнгө биш. Иргэд хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Ямар ч өвчин зовлон тохиож болно. Бүгдийг нь ковидод зарцуулна гэдгийг иргэд зөвшөөрч байгаа юм уу. Иргэдээс асуухгүй юм уу. Засгийн газар ийм хуулиас давсан журам гаргаж болох юм уу. Зөвшөөрөхгүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Archaagui tor ymaa sputnik avsan bol yu gj ingej shaldaa buuhavdee 76 irguu төмсөгнүүдээ

Зочин
Зочин

Жоомний төмсөгнүүдээ спутникээ оруулж ир

Зочин
Зочин

Нийгмийн даатгалын сан руу ороод байдгаа болимоор байна. Тэр салбарын сайд нь юугаа хийж байдаг байнаа. Та нарын өмнөх алдаа багадаагүй.

зочин
зочин

Хөдөлшгүй сангуудаа байгаагаар нь байлгах хатуу зохицуулалт яаралтай хийгээч ээ Цар тахлын байгалийн гамшгийн сан тусад нь байгуулаач Болж байгаа ажил гэж ер алга

Иргэн
Иргэн

Спутник бусдаасаа ямарч өөр илүү зүйл байхгүй юу мэдэж хуцалдаад байгаа юм энэ гөлөгнүүд өвчнии хажуугаар улс төр сандал суудлын өс хонзон хиих юмаа

Зочин
Зочин

Короно дөнгөж эхэлж байхад нэг хүний эмчилгээ 8сая гээд байсан бүх мөнгөө та хэд хуваагаал идэж уугаад тарааж аваад дууссын бишүү Цаашдаа яанадаа

Bbatka
Bbatka

Ipotik yaah wr ard irged yugaaraa tuluh we ajil orlog yuch alga

Холбоотой мэдээ

Back to top button