УЛС ТӨР
Ц.Ганзориг ЕТГ-ын дэд дарга болох уу

ЕТГ-ын дэд даргын албан тушаалд Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг яригдаж байна. Тэрбээр У.Хүрэлсүхийг анх Ерөнхий сайдаар томилогдох үед Засгийн газрын ХМОНХА-ны даргаар томилогдож, гурван удаа улирч буй туршлагатай нэгэн юм.
УОК-ын бүрэлдэхүүнд багтдаг Ц.Ганзориг нь олон нийтээс “Цэгцтэй, ажил хэрэгч, өсөх ирээдүйтэй” үнэлгээ авдаг сайн талтай. Тэрбээр дата мэдээлэл боловсруулах, нэгтгэсэн төлөвлөгөө гаргах агуулгаар сайн мэргэшсэн гэж дээгүүр хүрээндээ тоогддог билээ.
А.Үйлстөгөлдөр, Ө.Золбаяр, Ц.Ганзориг нар нь өнгөрсөн хугацаанд нэг баг болж, Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг зохицуулж байсан. Эл багаараа ЕТГ-т багтан ажиллах чигтэй байгаа юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕТГ-ын дэд дарга ажлын туршлагатай хүн байвал ажилд хэрэгтэй. Элбэгдоржоос эхлээд хулгайн өмнө барих мод болгож залуу хүнийг хаяж өгөхөөр бэлтгэх зорилготой залуучуудыг тавьж, 1 дарга байхыг 2 болгож завааруулж байсан одоо ч ийм яваа. Хүрэлсүх ерөнхийлөгч завааруулах юм хийхгүй гэж байгаа бол хамгийн бага хүнтэй хамгийн чадвартай баг бүрдүүлэх хэрэгтэй юм. Намын үлдэгдэл хаягдал хогууд, юу ч мэдэхгүй онгироо бацаануудаар тойруулвал тэдэндээ л ерөнхийлөгч байхаас нийт ард түмэндээ ек байхгүй л болов уу
Энэ хүн чаднаа