“Шөнийн харуул” зургийг сэргээн засварлажээ

Голландын алдарт зураач Рембрандт ван Рийнын “Шөнийн харуул” уран зургийн тайрсан ирмэгүүдийг тус зургийг хадгалж буй Амстердам дахь Рижкс музейгээс хиймэл оюун ухаан ашиглан сэргээн засварлажээ. 1642 онд бүтээсэн уг зургийг 1715 онд хотын захиргааны хоёр хаалганы хооронд багтаахаар жижигсгэсэн юм.
Ингэхдээ зургийн эх хувийнх нь өндөр нягтралтай сканнердсан хувилбар болон тайрагдахаас өмнө Геррит Лүнденс гэх зураачийн хуулж зурсан Лондонгийн Үндэсний Галерэйд хадгалагдаж буй зургийг ашиглан ийнхүү сэргээн засварлажээ.

Музейн ахлах эрдэмтэн Роберт Эрдманн хэлэхдээ “Шөнийн харуул” зургийн дүр төрх ямар байсныг зураачдын гарыг оролцуулалгүйгээр хамгийн сайн таамаглан гаргах нь бидний зорилго юм” хэмээсэн юм.
Энэхүү зураг нь Рембрандтын хамгийн алдартай зургуудын нэгт тооцогддог бөгөөд зөвхөн үүнийг харахын тулд Рижкс музейд өдөрт 2.2 сая хүн ирдэг байна.
О.Энхжин










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэхүү зураг нь Рембрандтын хамгийн алдартай зургуудын нэгт тооцогддог бөгөөд зөвхөн үүнийг харахын тулд Рижкс музейд өдөрт 2.2 сая хүн ирдэг байна. "өдөрт 2,2 сая хүн" энэ үнэн үү???????