Нийгмийн

Хууль зүйн яамны ажилтны нэр ашигласан этгээдийг 100.000 төгрөгөөр торгоно

“00-73УНС” улсын дугаартай автомашины жолооч дүрэм зөрчсөн үйлдэлдээ өөрийгөө зөвтгөж, “Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтан” хэмээж буй бичлэг өчигдөр /2021.06.25/ цахим ертөнцөд түгснээр олны анхааралд өртөөд байна. Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг тус иргэнийг “Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан, машин биш тул шалгагдана” хэмээсэн юм.

Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн иргэнийг Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтан бус Замын цагдаагийн ажилтан гэх мэдээлэл түгээд байна. Бид энэ асуудлаар ТЦА-аас тодруулахад:

“Тус иргэн ТЦА-ны ажилтан, цагдаагийн албан хаагч биш. Албан шалгалт хийгдэж байгаа. ЦЕГ-ын ХМТ-өөс удахгүй мэдээлэл хийнэ” гэв.

Уг асуудлаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн иргэн тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг” гэв.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Asics Сү Батболдын тавиул нохой Доржханд
Asics Сү Батболдын тавиул нохой Доржханд

Алаач шувтан бандийг, хошногоны үс болгооч

zochin
zochin

100.000 baihdaa yahab dee. 1000.000 -r torgooch. tegvel naad muugiin chin hulhi ni buuna. yamnii ner bariad hudlaa yaridag ybahaasaa ichdeggui yum bn daa.

зчих
зчих

Ухамсартай үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстойгоо мэдмээр

Уншигч
Уншигч

Үүргээ мэдэхгүй мөртөө илүү эрх дарх эдлэх хүсэлтэй төрийн өлбан хаагчид их болжээ. Тэд хаанаас бантангийнхаа мөнгийг олдог гэж боддог бол. Нам нь мөнгө үйлдвэрлэдэг гэж ойлгодог боловуу

Холбоотой мэдээ

Back to top button