Нийгмийн

“Бухимдсандаа тусгай дуут дохио ашиглаж, худал хэлсэн”

“00-73УНС” улсын дугаартай автомашины жолооч дүрэм зөрчсөн үйлдэлдээ өөрийгөө зөвтгөж, “Хууль зүй дотоод хэргийн яамны ажилтан” хэмээж буй бичлэг өчигдөр /2021.06.25/ цахим ертөнцөд түгснээр олны анхааралд өртөөд байна. Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ц.Ганзориг тус иргэнийг “Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилтан, машин биш тул шалгагдана” хэмээсэн юм.

Уг асуудлаар ТЦА-аас “Тус иргэн ТЦА-ны ажилтан, цагдаагийн албан хаагч биш. Албан шалгалт хийгдэж байгаа. ЦЕГ-ын ХМТ-өөс удахгүй мэдээлэл хийнэ” гэв. Харин ЦЕГ-ын ХМТ-өөс “Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн С нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тухайн иргэн тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг” гэв.

Харин тухайн этгээд өөрийн гаргасан үйлдэлдээ дараах тайлбарыг хийсэн. Тэрбээр: "Би 2021.06.24-ны өдөр оройн 20:00 цагийн үед Маршалын замд иргэнтэй маргаж, бухимдсандаа тусгай дуут дохио ашиглаж, өөрийгөө Хууль зүйн дотоод хэргийн яамны ажилтан, албаны тэрэг унаж яваа хэмээн айлгах зорилгоор хэлсэн. Би Хууль зүйн яам болон хүчний байгууллагад харьяалагддаггүй" гэсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МОНГОЛД ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ БОЛСОНЫ НААД ЗАХЫН ЖИШЭЭ ЭНЭ НӨХӨРИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ. ДЭГ ЖУРАМТАЙ, АХ ЗАХАА МЭДДЭГ, ЗЭРЭГ ЗИНДААГАА ОЙЛГОДОГ АРД ТҮМЭН Л ЭВТЭЙ БАЙЖ УЛС ШИГ ХӨГЖИЖ ЧАДДАГ.

Tugs
Tugs

Амар юм болох нь захын нэг "ишигний ходоод" дуут дохиогоор хүн айлгаж, том том бааж кайф авдаг болох нь. Нүүрийг нь нуугаагүй байж нэрийг нь нуугаад яах вэ дээ...

Уншигч
Уншигч

Эрх мэдэл бүхий нөхдийн аль нэг хамааралтай этгээд л биз дээ, зүв зүгээр ардын хүүхэд ингэж явахгүй л дээ, улсын дугаарыг нь ч харсан ойлгомжтой байна,

Зочин
Зочин

Урьд нь ингэж худал хэлээд урсгал сөрөөд зөндөө яваа биз

ingen
ingen

iimerhuu malnuudiig zohitsuulah gj durem huuli bdag shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button