УЛС ТӨР

ҮАБЗ-ийн гишүүд цөм МАН болж, энэ өдрөө хуралдана

Өнөөдөр /2021.06.25/ Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөнө. Тангараг өргөх ёслол 11.40 буюу морин цагт болох юм.

Ингэснээр тэр ҮАБЗ-ийг тэргүүлж эхэлнэ. Ерөнхийлөгч болсноор тэр МАН-ын даргаас түдгэлзэж байгаа. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хамт ҮАБЗ-ийн гишүүд цөм МАН болж байна.

Өмнө нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад, сүүлийн үес ҮАБЗ хуралдаж чадаагүй. Гишүүдийн улс төрийн нөхцөл байдал нэгдмэл биш байсан. Х.Баттулга хэд хэдэн удаагийн хуралдаан зарласан ч гишүүд цуглаагүй байдаг.

Харин өнөөдөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор ҮАБЗ шууд тэр өдрөө хуралдах товтой байна. Үүгээр 2021 оны төсөвт тодотгол хийх, ингэж хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл бий.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө авсан цолоосоо цочиж ичмээр олон хүн төр түмний хүндтэй цолоор бөгсөө арчлаа, Ламбаа ардын багш болно гэхээр сонссон бүх хүний бөгс улайж байгаа юм, төр улсын нэг том ойлголт ухагдахууныг арчиж хаяад буулаа даа энэ бол Баттулгын буруу гэхээс илүү хажуугаар нь тойрсон цөөвөр царайлсан залуусын хөөрхөн унацтай бизнес болов энэ бол бодит үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button