Нийгмийн

Түлш ачиж явсан вагон унаж, онцгой байдлынхан түлшийг юүлж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар өчигдөр усархаг бороо орж төмөр замын ул шороо угаагдаж, төмөр замд гэмтэл гарчээ. Үүний улмаас Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагон төмөр замаас гарсан байна.

Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын албаныхан очиход 3200-2 дугаартай ачааны галт тэрэгний 8 вагон /6 вагон дизел түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожиж байжээ.

Тиймээс түлшний асгаралтыг зогсоох, юүлэх, сэргээн босгохоор тус аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны хоёр ажилтан болон Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг очсон ажиллаж байна. 

05.26-ны 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгон түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг юүлэхээр ажиллаж байна. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button