Нийгмийн
38 дахь удаагийн “Болор цом” наадам эхэллээ

38 дахь жилдээ зохиогдож буй “Болор цом“ наадам эхэллээ. Уг наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг билээ.
Энэ жил наадмын хоёрдугаар шатанд 30 найрагч шалгарсан бөгөөд найрагчдийн сүүлийн шатны уралдаан 2021 оны зургаадугаар сарын 19-нд болох байсан бөгөөд цар тухлын улмаас өнөөдөр хүртэл хойшлоод байсан юм.
Харин яг одоо “Болор цом-38”-ын хоёрдугаар шат Цагдаагийн "Сүлд" чуулгын тайзнаа эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом” наадам болж байв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.