УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тойрогтоо ажиллалаа

2021.06.26-ны өдөр УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 16,19-р хороонд 2021 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцах болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу ажиллалаа.

Тойрогт ажиллаж буй бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Тохижилтын хэлтсийн дарга Б.Саруул-Од, Нийслэлийн ГЗБА-ны Газар чөлөөлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Соёл-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн 16-р хорооны ИНХ-ын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Т.Идэрцагаан, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ИНХ-ын дарга Л.Буянт,  Засаг дарга Л.Цэеэнрэгзэн нар болон Азийн хөгжлийн банкны Нийслэлтэй хамтран хэрэгжүүлдэг “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн инженерүүд  байлцлаа.

Өнгөрч буй 2021-2022 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 32, төрийн бус өмчийн 18 цэцэрлэгт нийт 10058 хүүхэд сурч, хүмүүжихээр хамрагдсан байдаг бөгөөд энэ нь нийт дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 75.6% хамрагдсан гэсэн статистик байна. Одоо шинээр баригдах гэж буй 16-р хорооны цэцэрлэгийг оруулаад Чингэлтэй дүүрэгт найман цэцэрлэг баригдаж байна. Иргэд хашааны газар, байшингаа нийслэлд үнэлүүлээд нөхөн төлбөртэйгөөр хоёр бүл айлын 6 нэгж эдэлбэр газрыг 200-аад сая төгрөгөөр чөлөөлж байна. Энэ цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт нь он дамжиж хэрэгжиж, ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар хөрөнгө оруулалтын ажилтай танилцах үеэрээ 2022 оны УТХО-д төрөөс иргэдэд үзүүлэх суурь үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч санал оруулсан тухай иргэдтэйгээ ярилцлаа.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн З.Алтантуяа УИХ-ын Ж.Сүхбаатарт хэлэхдээ “Анх 1990-ээд оны дунд үед орон сууцны хаус хороолол гэж нэг ижил зураг төсвөөр баригдсан Зээлийн 1, 2 гудамжны инженерийн шугам сүлжээнд холбогдох, тохижилт хийлгэх, явган хүний болон дугуйн зам бариулах дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн өргөдлийг 2021.05.19-нд ирүүлсэн байна. Өргөдлийн дагуу холбогдох хариуцсан байгууллага, албан тушаалтнууд хандаж судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

 “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр хэлэхдээ “2021 ондоо багтаан ариутгах татуургын шугамын угсралт, суурилуулалтын ажлыг дуусгана. 2024 онд ашиглалтад орох 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа Дэд төвөөс цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангахаа албан бичгээр илэрхийлээд байна.Ковид цар тахал улс оронд онц их хэмжээний аюул авчирч хүнд хэцүү байгаа хэдий ч иргэдийн эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх болон эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэж дуусаасай гэж иргэд хүсч байна” гэв.

Ж.Сүхбаатар гишүүний ажлын алба.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөв хүнийг дэмжинэ
Зөв хүнийг дэмжинэ

Зөв хүн шүү, их итгэл хүлээлгэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button