Нийгмийн
Завьт эргүүлийнхэн усанд живж байсан иргэнийг аварлаа

Өнөөдөр Аврах ангийн дэслэгч Ж.Цолмонбаатар даргатай аврах бүлэг завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Энхсаран сувиллын харалдаа Туул голд 29 настай иргэн М усанд живж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгааллаа.
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Энэ нь голын усанд осолдож амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байгаа юм. Иймд голын эрэгт зорчихдоо аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.