Нийгмийн

18 аймгийн 179 сум иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 18 аймгийн 179 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

  1. Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод

5. Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 1 сум буюу Булган

10. Дундговь аймгийн  11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 14 сум буюу  Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул

13. Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,

17.Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум

18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button