УЛС ТӨР

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Б.Махбалын эдлэх ялаас хоёр жилийг нь өршөөжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар энэ сарын 24-нд ял эдэлж буй хүмүүст уучлал үзүүлж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас сулласан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал багтсан гэх мэдээлэл гараад байна.

Эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Б.Махбалд өршөөл үзүүлж суллаагүй. Харин эдлэх ёстой ялаас нь хоёр жилийг хассан” гэх мэдээлэл өглөө.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс ял авсан Б.Махбалд 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өнгөрөгч оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэрээр Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баттулга зовхон оорсдийнхоо эрх ашгийн толоо ажилласан, Махбалынхаа ялыг 2 жилээр хасаад, Ардчилсан холбоондоо Улсын баатар олгоод, оорийнхоо хийсэн Эруугийн гэмт хэргээ хаалгаад, бух эхчуудэд одон тарааж "Ахаа намайг бодоорой" гэдэг болсон

zochin
zochin

Баттулга өөрөө хулгайч тул алуурчид, яргачидыг өршөөсөн байна. Үнэн төрхөө явахдаа харууллаадаа муу новш чинь. Ингэж л албан тушаал ашиглаж байсан луйварчиндаа.

алуурчинд боломж бүү олго.
алуурчинд боломж бүү олго.

Яахаараа тийм муухай алуурчныг өршөөж ялыг нь хасдаг байна аа.Тээр жил элбэгдорж баахан алуурчдыг өршөөж гаргаснаас болж тэдгээр алуурчид нь гарч ирэнгүүтээ баахан гэмгүй хүмүүсийг алаад буцаад шорондоо орсон биз дээ. Харин Монголчууд бид өмхий хятадын тагнуул элбэгдоржтой хариуцлага тооцоогүй дахин сонгож тэнэгтээ биз дээ. Гэхдээ би л лав хятад элбэгдоржийг сонгоогүй.

Зочин
Зочин

Хулгайч хүн ийм санаатай байдаг юм байна. Тэр их одон медиал завсаргүй олон хоног тараасан нь бас учиртай байж. Буусныраа дараа бохир нэр хүндээ хамгаалах, гэмт хэрэг нь сөхөгдөх вий гэж их айж байж дээ хөөрхий

Зочин
Зочин

Хулгайч хүн ийм санаатай байдаг юм байна. Тэр их одон медиал завсаргүй олон хоног тараасан нь бас учиртай байж. Буусныхаа дараа бохир нэр хүндээ хамгаалах, гэмт хэрэг нь сөхөгдөх вий гэж их айж байж дээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button