Нийгмийн

Дахиж олдохгүй боломж ба “хүнд гар” –уудыг өршөөсөн ЕРӨНХИЙЛӨГЧ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Дахин Ерөнхийлөгч болох биш, дахиж таалагдах албагүй” гэж бодсон бололтой ажлаа өгөхийнхөө өмнөхөн онц ноцтой хүн амины хэрэгтэн, ЖДҮ-чин, хар тамхины наймаачин гэх мэт хүмүүст өршөөл үзүүллээ.

Нэг үгээр бол хийсэн хэргийнхээ ялыг яс тас эдлээд гарах ёстой “хүнд гар”-уудыг суллачихлаа, заримынх нь ялаас хассан байх юм.

-ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭН, ХАР ТАМХИНЫ НАЙМААЧНЫ ЯЛААС ХӨНГӨЛӨВ-

Тухайлбал, хүн амины хэргээр ял эдэлж байсан Ж.Махбал, хар тамхины хэргээр ял эдэлж байсан Шар энхээ хочит Д.Энхбат нарын эдлэх ёстой ялаас 2.5 жилийг өршөөв. Ж.Махбал ЗТХЯ-ны Төрийн захиргаа,удирдлагын газрын дарга байхдаа Хяналт шинжилгээ,үнэлгээ,дотоод аудитын газрын дарга Л.Гомбосүрэнгийн аминд хүрсэн. Дарга нар ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэж улмаар нэгнийхээ аминд хүрсэн, төрийн түүхэнд бүртгэгдсэн аймшигт, уучилж болшгүй хэргүүдийн нэг.

Эрүүгийн нөлөө бүхий гэх тодотголтой этгээд болох Шар Энхээ хочит Эрдэнэбулганы Энхбат нь зохион байгуулалттайгаар бүлэглэн хар тамхи бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалж байгаад баригдсан. Баривчлах ажиллагаа хийгдэх үед цагдаагийн ажилтнуудын амь, биед аюултай байдлаар халдаж, зугтаахыг оролдсон ч амжилт олоогүй гэдэг. Улмаар шүүхэс найман жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байлаа.

Хар тамхины асуудал манай улсын хувьд маш эмзэг, онц ноцтой зүйл. Гэтэл өөрөө зүгээр ч нэг хэрэглээгүй, бүр бусдад зарж борлуулж байсан, наймаачин этгээдийг улсын Ерөнхийлөгч нь өршөөж байгааг харах өдөр ирдэг аж.

-ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ХОЁР ЖДҮ-ЧИНГ СУЛЛУУЛАВ-

Түүнчлэн ЖДҮ дэмжих сангийн зээлээс “идсэн” хоёр ч нөхрийг суллууллаа. Эхнийх нь өнгөрсөн гуравдугаар сард Наурызын баяраар гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өршөөсөн. Г.Солтан гишүүний хамаарал бүхий этгээд буюу хүүгийнх компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан юм. Харин энэ удаа УИХ-ын гишүүн байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн хэргээр 3.6 жилийн ял сонссон байсан Д.Дамба-Очирыг суллуулав. Ард түмний боломжийг хулгайлсан дарга нарыг өөгшүүлж, сулласан нь ЖДҮ идсэн тэдний үйлдэл тийм ч ноцтой хэрэг биш гэх бодол Х.Баттулгад байсных биз. Түүнчлэн Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр сар гаруйн өмнө яллуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрх чөлөөтэй болгов.

Ийнхүү Х.Баттулга Ерөнхийлөгчийн албаа өгөхдөө  өршөөл үзүүлсэн хүмүүсийг харахад “Энэ хүнийг өршөөж болно оо” гэж дуу нэгтэй зөвшөөрөх хүн байсангүй. Магадгүй тэд түүний хүмүүс байснаараа хожив бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Баттулга өөрөө хулгайч тул өөрийн хамсаатан алуурчин, яргачидаа чөлөөлөөд баахан мөнгө хариуд нь авлаа л даа. Үнэн нүүр царайгаа харуулж бн

Zochin
Zochin

yu ve humuusee aluurching sulalchlaa, hani hamsaatnaa urshuuchluu Mongol yalj baigaa ne ene uu Esvel aluurchin avilgachid yalj baigaa yum uu . Umhiursun hulgaichdiin zoliosond irged ne uhej uregdeed duuslaa?!!

Зочин
Зочин

Haraad bhad manai hun munguur hiichlee dee.

Zochin
Zochin

Hun aminii heregtei olon l hun bgaa sh dee buh l yum yalgavartai handah yum yachihsan horvoo ve

больж үз
больж үз

шагнал авсан хүмүүс агуулах тонолцож байгаа юм шиг мэдрэмж төрөөгүй юм байх даа Байгальмаа Шижир хоёр хангалттай мөнгө хийсэн шүү

зочин
зочин

Өмнөх ерөнхийлөгчийн өршөөлийн хуулийг дараагийн Ерөнхийлөгч нь цуцлаж болохгүй юу? Хууль эрх зүйн талаас нь судалж үзэх л хэрэгтэй дээ. Шударга ёсыг тогтоохоор амлалт өгөөд байгаа шинэ Ерөнхийлөгч энэ талаар нэгийг бодох нь зөв байхаа.

Зочин
Зочин

Баттулга албан тушаалын, эрх мэдлээ хэтрүүлсэн, авлига авсан, гэмт хэргийг нуун дарагдуулсан маш олон гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүү үүсгэн шалгах хэрэгтэй. Түрүүчийн гэмт хэргүүдийн нь сэргээх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button