Нийгмийн
Олон нийтийн газар бие зассан иргэнийг 10,000 төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд гудамж талбай олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл нийтлэгдсэн.
Уг мэдээллийн цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны 06 дугаар сарын 27-ны 14.00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн дөрөвдүгээр байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.
Тиймээс Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүндээр бие засвал 20000 аар торгох юм бн мөн биз
ter torgoj bgaa munguuruu oligtoi tseverhen niitiin noil hiicheesei
Ил задгай хог хаях байдал их байна шүү, ялангуяа зуслангийн замд ууттай хогоо замын хажууд овоолоод л хаячих юм, одоо цагт хүн бүт айл бүр машинтай болсон, цэг дээр нь хаячихаж болно доо,
торгоод яахав өршөөгдчихнө ш дээ