Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох хэлэлцүүлгийн тов гарлаа

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдлоо. Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, гурав дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.
Улмаар 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долоодугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.