НИЙГЭМ

Есдүгээр сарын сүүлээр цочир хүйтэрч, цасан шуурга шуурна

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж дараах асуудлаар хэлэлцлээ.

Хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай

Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй  ажлууд, үр дүнгийн талаар

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр ОБЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлыг танилцуулна.

-ОРОН НУТГИЙН ДУЛААНЫ СТАНЦУУД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна. Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Дулааны цахилгаан станцын 63 зуух ажилд бэлэн болж байгаа. Өнөөдрийн байдлаар Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Орон нутгийн дулааны станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна. Ховд 10 хувь, Сэлэнгэ 32 хувьтай өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Тэд жил бүр алдагдалтай ажилладаг. Багануурыг дулааны станцыг зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Одоогоор хоёр тэрбум төгрөгийн алагдал хүлээгээд байгаа.

Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нийт 700 мянган тонн нөөц байна. Шахмал түлш 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Өвөлжилтийн хувьд 600 мянган тонн шаардагдана. Бороо нэлээд төвөг учруулж байгаа ч бүрэн хамгаалж үлдсэн” гэв.

-БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР БОЛОН УСНЫ СУВГИЙН АСУУДЛУУД БҮРЭН  ХИЙГДЭЭГҮЙГЭЭС АСУУДЛУУД ҮҮСЧ БАЙНА-

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Үерийн далан суваг, хөрсний усыг зайлуулах ажлуудыг Улаанбаатар хотын геодези усны барилга байгууламжийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд 53 байршилд 145,2 километр замын далан суваг, үерийн далангийн байгууламжийн асуудлуудыг хариуцаж ажиллаж байгаа. Цаг тухайд нь арга хэмжээ авч ажиллаж байгаа ч гэсэн барилга байгууламжийн чанар болон усны сувгийн асуудлууд бүрэн  хийгдээгүйгээс асуудлууд үүсч байна. өвөлжилтийн бэлтгэл ажилтай хобоотой давс болон бусад бодисийг нийлүүлэх асуудал шийдэгдээд явж байна. Одоогийн байдлаар нөөцөд 1454 тонн давсны үлдэгдэлтэй.

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаар хийж хэрэгжүүлж байгаа хамгийн гол асуудал шахмал түлш. Нийлүүлэх, тээвэрлэх, иргэдэд хүргэх түүнээс гадна мэргэжлийн байгууллагууд шаардлагатай хяналтуудыг тавих зэргээр бэлтгэл ажлыг ханган, сайтар зохион байгуулахаар ажлуудыг хийж байна. Хойшилж байгаа зарим нэг асуудлууд байгаа үүнийгээ нөхөөд ажиллана. Хүндрэлтэй асуудлууд нь сайжруулсан түлшийг нийлүүлэхэд иргэн болон албан байгууллагын оролцоо чухал. Тиймээс анхаарч ажиллаж байна.

Сургууль цэцэрлэгийн бэлтгэл ажилтай зарим хүндрэлтэй асуудлууд бий. Тухайлбал, төлөвлөгдөөгүй засварын ажлууд өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод бороо их хэмжээгээр орсны улмаас тооцоологдоогүй засварын ажлууд гарч ирж байгаа. Үүүн дээр зохих арга хэмжээг аваад явж байна” гэлээ.

ЭНЭ САРЫН ЭЦСЭЭР НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХ ТӨЛӨВТЭЙ

УЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин: Энэ жилийн долдугаар сард 105-188мм хур тунадас орж энэ зуны хувьд тунадас ихтэй жил байлаа. Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч, цочир хүйтрэх төлөвтэй. Есдүгээр сарын сүүлээр хүйтрэх төлөвтэй байна.

Хойд туйлын хүйтэн цаг агаар манай орныг дайран өнгөрдөг учир есдүгээр сарын сүүлийн хагаст энэ үе тохиож цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хавар арай эрт дулаарч олон жилийн дунджаас эрт бороо орж өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна.

Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ жил их бороо орсон учир хөрс чийгээр ханасан учир цасан бүрхүүл ихээр тогтох төлөвтэй.

 -УБ ТӨМӨР ЗАМ” ХНН-ИЙН ХЭРЭГЦЭЭНД 10.000 ТН ТҮҮХИЙ НҮҮРС ШААРДЛАГАТАЙ-

Зам тээвэр хөгжлийн Дэд Сайд Л.Халтар:  Улаанбаатар Дархан чиглэд тавьж байгаа замын ажил 24 хувьтай, Улаанбаатар Налайх чиглэлийн зам 37 хувьтай байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа ч хур тунадасны хэмжээ сөргөөр нөлөөлж байна.

Орон нутгуудын чиглэл рүү явдаг том болон жижиг оврын автобуснуудын дунд "Өвөлд бэлэн үү" аяныг хэрэгжүүлнэ. Зам тээврийн яамны зүгээс өвлийн бэлтгэлд 34 хувийг хангаад байна гэв. Ургацын замыг барих ажилд  2,7 тэрбум төгрөг шаардлагатай байна. Мөн  намар болж авто замын хөдөлгөөн ихэсдэг учир шахмал түлшний тээвэрлэлтийг Толгойтоос Амгалан чиглэлд төмөр замаар хийхэд онцгой анхаарна. Засгийн газарт дараах хоёр асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.  УБ Төмөр зам ХНН-ийн хэрэгцээнд 10.000 тн орчим түүхий нүүрс шаардлагатай, мөн хүч нэмэх үүднээс 8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах шаардлагатай байна" гэв.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button