
Попын гүнж гэгддэг дуучин Бритни Спирс өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хаягаараа анхны Ipad-аа авсан баяраа хуваалцжээ.
Тэрбээр “Миний захиалсан Ipad ирчихсэн байхыг хараад үнэхээр догдолсон. Өмнө нь хэдий хөвгүүд маань Ipad хэрэглэж байхыг харсан ч би үргэлж л жижигхэн утас хэрэглэдэг байлаа. Тэд надад өөр зүйл ашиглахыг зөвшөөрдөггүй байсан. Харин одоо Ipad -аа бариад сууж байхад амьдрал минь үнэхээр өөрчлөгдөж байгаа санагдаж байна. Үнэхээр сайхан байна” хэмээн инстаграмдаа бичжээ.
Анхны Ipad 2010 онд гарсан бөгөөд Бритни 2008 оноос хойш эцгийнхээ хяналтад байсан юм. Хэдий дуучин бүсгүй тоглолтоо хийж, карьераа үргэлжлүүлж байсан ч 13 жилийн турш хууль сахиулагчдаас хамааралтай байжээ.
Түүний эцэг болох Жэйми Спирс болон туслах Жоди Монтгомери нар түүний хувийн амьдрал, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцаж, бүрэн хянадаг байсан юм. Тийм ч учраас шүтэн бишрэгчид нь түүний эрх чөлөөг эргүүлэн өгөхийг шаардаж #FreeBritney хөдөлгөөнийг өрнүүлж байжээ. Мөн дуучин эмэгтэй өөрөө ч аав, туслах нартайгаа удаа дараа шүүхээр явсан юм.
Эх сурвалж: mashable.com
О.ЭНХЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manai nz Mandal, Baatraa 2 bas anh udaa ipad avaad boon bayar gshh haha
Гоёын тэ
Хайртай дуучин маань юмсан өөрийнхөөрөө амгалан тайван сайхан амьдраасай ямар ч хүн юу ч гэж хэлсэн дандаа дэмжих бноо